Эрсдэлийн удирдлага мэдээлэл боловсруулалтын тасгийн үйл ажиллагаа

1.Үндэсний татварын албаны эрсдэлийн удирдлага, мэдээлэл боловсруулалт, статистикийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, эрсдэлийн шалгуур үзүүлэлтүүд, арга зүйн баримт бичгүүдийг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих
2.Үндэсний татварын албаны “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” болон бусад шаардлагатай мэдээллийн сангуудыг бүрдүүлэх, түүний бүтэц, зарчмыг тодорхойлох, үүсэх мэдээллийн загвар, бүтэц, урсгалыг тогтоох, баталгаажуулан журамлах, мэдээллийн сангийн үнэн зөв байдлыг хангуулах, баяжуулах, ашиглалтыг дээшлүүлэх, хадгалалт, хамгаалалт, нууцлалыг хангах, түүнд хяналт тавьж ажиллах
3.Татварын албанд хөтлөх бүх төрлийн анхан шатны маягтууд болон газрын харъяа нэгжүүдээс гаргах бүх төрлийн статистик мэдээллийн маягтуудын боловсруулалтыг хийж нэгтгэн гаргах, мэдээлэл боловсруулах үйл ажиллагааг цахим технологид шилжүүлэх асуудлыг холбогдох нэгжүүдтэй хамран хэрэгжүүлэх
4.Татварын албадаас графикт тайлан мэдээг цаг хугацаанд нь шалган хүлээн авч, нэгтгэн, мэдээллийн сангийн үзүүлэлтүүдээр баяжуулан, шаардлагатай цаг хугацаанд үнэн зөв мэдээллээр холбогдох хэлтэс, албад болон удирдлагыг хангаж ажиллах
5.Албан ёсны мэдээллийг нэгтгэн хуулиар тогтоосон албан ёсны мэдээллийг хугацаанд нь Үндэсний статистикийн хороонд гаргаж өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэх зорилготой мэдээлэл судалгааны дүнг холбогдох хэлтэс, албанд гаргаж өгөх
6.Татварын албаны үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор холбогдох газар, хэлтэс, албадын захиалгыг үндэслэн програмын бодлогын даалгаврыг журмын дагуу захиалагчтай хамтран боловсруулах, мэргэжил арга зүйгээр хангах
7.Төрийн бусад байгууллагууд болон татвар төлөгч татварын мэдээллийн системээс мэдээлэл ашиглах, хэрэглэх, нэвтрэх, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах
8.Татварын албадын эдийн засагч, статистикчдыг бэлтгэх, давтан сургах, татварын хэрэглээний програм хангамжийн ашиглалт, мэдээллийн сан бүрдүүлэлт, ашиглалттай холбоотой татварын байцаагчдад зориулсан сургалтыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах
9.Эрсдэлд суурилсан татвар төлөгчийн ангилал тогтоож, эрсдлийг шийдвэрлэх арга хэмжээний стратеги боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
10.Татварын хяналт шалгалтад хамруулах татвар төлөгчдийг эрсдэлээр ангилан төлөвлөгөө боловсруулж, хяналт шалгалтанд шилжүүлэх, хийгдсэн хяналт шалгалтын ажилд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үр дүнг гаргах
11.Татварын төрөл, татварын албаны үйл ажиллагааны чиглэл, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал бүрээр эрсдлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, далд эдийн засгаас бий болж байгаа нуугдмал орлогыг ил болгох, татвараас зайлсхийгчидтэй тэмцэх, татвар төлөгчдийн хүрээг шинэ татвар төлөгчдөөр өргөтгөх боломжийг нэмэгдүүлэх
12.Татвар төлөгчдийг татварын аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг дээшлүүлэх талаар бусад нэгжүүдтэй хамтран ажиллах
13.Татварын эрсдэлтэй холбоотой тайлан мэдээ, судалгааг нэгтгэн дүгнэж, удирдлагад танилцуулах, холбогдох арга хэмжээ авах

Албан хаагчийн нэр Албан тушаал Цахим шуудангийн хаяг Утас
1 Д.Мөнхбаяр ТУАБайцаагч da_mbayar@yahoo.com 7051-8049
2 Т.Бямбажав ТУБ-Эдийн засагч byambajav.t@mta.mn 7051-8049

Хэрэглэгч