Татвар Төлөгчдөд Үйлчлэх Тасгийн үйл ажиллагаа

ТТҮТасгийн Зорилго

1.1 Татварын хууль тогтоомжинд заасан Үндэсний татварын албаны чиг үүргийн хүрээнд татвар төлөгч /аж ахуйн нэгж, байгууллага/-д татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчилах, татварын тайлан гаргахад туслалцаа үзүүлж, зөвлөлгөө өгөх, аргачлал заавраар хангах, татварын тайлан хүлээн авах болон лавлагаа, тодорхойлолт гаргах зэрэг үйлчилгээг нэг цэгээс хөнгөн, шуурхай, чанартай үзүүлэхэд оршино.

Татвар төлөгчдөд:

1.2 Татварын хууль тогтоомжийг сайн дураараа даган мөрдөх дадлыг хэвшүүлэх, бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх, татварын албанаас үзүүлэх үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан гүйцэтгэснээр татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулан, хууль тогтоомж зөрчигсөдтэй цаг алдалгүй, тулж ажиллах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бусад хэлтэс, тасгуудад олгож, тэднийг дэмжиж ажиллана. Үйлчилгээ Татвар төлөгчдөд дараахь үйлчилгээг нэг цэгээс үзүүлнэ.

Үүнд:

  • Мэдээлэл өгөх
  • Зөвлөлгөө өгөх
  • Тайлан хүлээн авах
  • Лавлагаа гарган өгөх
  • Үйлчилгээний агуулга, хэлбэр

Татвар төлөгчдөд мэдээлэл өгөх:

2.1 Татвар төлөгчид нь нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлснээр дараахь мэдээллийг хурдан шуурхай авах болно.

Үүнд:

  • татвар төлөгчийн эрх, үүрэг
  • татварын хуулиуд
  • татварын хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан журам, аргачлал
  • татварын маягтууд
  • давхар татварын гэрээ

Дээрх мэдээллийг татвар төлөгчдөд хүргэх хэлбэр нь дараахь байдалтай байна. Үүнд:

  • самбар
  • ном, эмхэтгэл, гарын авлага
  • компьютерийн мэдээллийн сан
  • вэб хуудас

Татвар төлөгчдөд зөвлөлгөө өгөх:

2.2 Татвар төлөгчдөд дараахь асуудлуудаар зөвлөлгөө өгнө.

Үүнд:

  • татварын хуулиуд
  • давхар татварын гэрээг хэрхэн хэрэглэх
  • нягтлан бодох бүртгэл хөтлөлт
  • татварын тайлан гаргалт
  • татвар төлөгчөөр бүртгүүлэх
  • Татвар төлөгчдөд зөвлөлгөө өгөх хэлбэр нь дараахь байдлаар хийгдэнэ. Үүнд:
  • туршлагатай байцаагч ганцаарчилсан зөвлөлгөө өгөх / байцаагчийн ашиглах бүх гарын авлагыг бэлтгэн, хурдан шуурхай чанартай үйлчилгээ үзүүлэх боломжийг хангах /
  • нягтлан бодох энгийн бүртгэл хөтөлсний үндсэн дээр татварын тайлан гаргахад туслах программ хангамжийг ашиглан тайлангаа гаргах
  • татварын түгээмэл зөрчил, түүнийг гаргадаг шалтгаануудын мэдээллийн санд хандах
  • зөвлөлгөө өгөх утас ажиллуулах

2.3 Татвар төлөгчдөөс тайлан хүлээн авах Нэг цэгийн үйлчилгээний ажилтнууд нь тайлан тушаахаар ирсэн татвар төлөгчдийг ээлж дараалан хүлээн авч татварын тайлангийн үнэн зөв байдал, тайлангийн үзүүлэлтүүд бүрэн зөв бөглөгдсөн эсэхийг хянаж, хүлээн авна. Тайланг хүлээн авахын өмнө дараахь бэлтгэл хангагдсан байна. Үүнд:

  • татварын тооцооллын маягтыг урьдчилан бэлтгэж, тайлант хугацааны эхний үлдэгдэл болон тайлант хугацаанд төлөгдсөн татварын дүнг татвар төлөгчтэй тулган шалгана.
  • Тухайн татвар төлөгчийн урьд тайлант хугацааны ногдож байсан татварын хэмжээг гарган харж тайлант хугацааны ногдлын өсөлт бууралт болон сэжигтэй байдлыг харах боломжтой байна.
  • Эрхлэх үйл ажиллагааны салбар бүрээр татварын дундаж ногдлын хэмжээг гарган бэлтгэсэн байх бөгөөд харьцуулсан дүгнэлт хийх боломжтой байна.

2.4 Татвар төлөгчдөд лавлагаа, тодорхойлолт гарган өгөх Татвар төлөгч та харьяа татварын албандаа хүсэлт гарган дараахь лавлагаа, тодорхойлолт авна. Үүнд:

  • татвар төлсөн тухай тодорхойлолт
  • татварын өрийн үлдэгдлийн лавлагаа
  • татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт

DSCN3314

Албан хаагчийн нэр Албан тушаал И-мэйл Утас
1 Б.Сарантуяа ТУАБайцаагч sarantuya.b@mta.mn 70518191
2 Г.Нарангарав ТУБайцаагч naran_3113@yahoo.com 70518191
3 Б.Батгэрэл ТУБайцаагч gerel_1220@yahoo.com 70518191

Хэрэглэгч