Таныг дэмжиж эрсдлээс хамгаална

risk

Таныг дэмжиж, эрсдэлээс хамгаална

 Татварын эрсдэл гэдэг ньтатвар төлөгч татварын хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйгээс бизнесийн амжилтанд нь сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлууд, өөрөөр хэлбэл  татвар төлөгч татварын хууль тогтоомжийг зөрчих магадлалыг хэлнэ.
  Таны өнөөдөр нуусан татвар ирээдүйн үйл ажиллагаанд тань өндөр эрсдэлтэй орчинг үүсгэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө болон сэтгэл зүйн хувьд дарамтыг бий болгоно.
 Татвар нуун дарагдуулах нь төрийн эдийн засгийн аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолд заналхийлдэг. Энэ төрлийн зөрчлийн хор аюул нь улсын болон орон нутгийн төсөвт орж ирэх мөнгөн хөрөнгийн урсгалыг хааж, улс орны татварын болон төсвийн бодлогод сөргөөр нөлөөлдөг.
   Иргэн, хуулийн этгээд та татварын хууль тогтоомжийг зөрчих нь таны бизнесийн эргэлт зогсоход хүргэх ба ихээхэн хэмжээний нөхөн татвар, торгууль, алданги төлөх, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээх өндөр эрсдэл учирч болзошгүй. Татварын албанаас та бүхний үйл ажиллагааг эрсдэлээс хамгаалахын тулд бүхий л боломж бололцоог ханган ажиллаж байгаа ба таны бизнест ус агаар мэт хэрэгтэй мэдээ, мэдээллээр ханган ажиллах болно.
                                                            СТАТИСТИК ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ТАСАГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хэрэглэгч