Нийгмийн баталгаа

imagehandler.ashx_

“ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2015.06.30

Татварын албаны чадавхийг бэхжүүлж,албан хаагчдын ажиллах нөхцөл, орчинг сайжруулж орчин үеийн дэвшилтэд шинэ техник, тоног төхөөрөмжөөр хангана.

Хэлтсийн хэмжээнд компьютер, тоног тєхєєрємжийн судалгааг шинэчлэн хийж техник ашиглалтын байдалд хяналт тавин ажиллаж байна.

Сүлжээний рүтерийг шинээр сольсноор дотоод сүлжээний хурд сайжирч албан хаагчдын ажиллах нөхцөл боломж сайжирсан байна. Мөн сервер хадгалах тусгай өрөөг тохижуулж ажиллаа.

Албан хаагчдын цалин хөлс, урамшуулалыг оновчтой болгож нийгмийн баталгаагаар хангагдах чиглэлд дорвитой өөрчлөлт хийнэ.

2014 оны үр дүнгийн гэрээг дүгнэж албан үүргээ хангалттай сайн биелүүлсэн 14 татварын улсын байцаагчдын цалингийн зэрэг дэв ахиулах судалгааг гаргаж ТЕГ-ын ТЗУГ-т хүргүүлээд байна.Үүнд:Л.Хөнхөр,Ц.Цэнгэлмаа,Ц.Чулуунцэцэг,Б.Сарантуяа,Л.Отгонцэнд, Оюунбилэг,Ц.Нарантуяа, П. Билэгтсайхан, Б.Батгэрэл, Т, Г.Энхцэцэг,О.Алтанцэцэг, Ү.Сувдмаа,Б.Ариунтунгалаг,Г.Нарангарав нарын нийт 14 татварын улсын байцаагч.

Татварын улсын байцаагч Г.Энхцэцэг ,О.Алтанцэцэг, Ү.Сувдмаа, Б.Ариунтунгалаг нарт 5 хувийн А.Цогтбаатар, Ц.Нарантуяа нарт 20 хувийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус олгосон байна.

Ажилтан албан хаагчдын ажлын үр дүнг үндэслэн сар бүр үр дүнгийн урамшуулал олгож байгаа бөгөөд 2015 оны эхний хагас жилд үр дүнгийн урамшуулал 19692,2 мянган төгрөг олгосон байна.

.Ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор сар бүр хоолны үнийн хөнгөлөлт үзүүлж байна.Хоолны үнийн хөнгөлөлтөнд 5502,6 мянган төгрөг олгосон.

Бодь даатгалд хэлтсийн нийт албан хаагчдыг хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалд 580,8 мянган төгрөгөөр даатгууллаа.

Татварын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим татварын улсын байцаагчдыг яам, газрын шагналаар шагналд тодорхойлоод байна.

Хэлтсийн өндөр настан Я.Онгойбор, Д.Авирмэд,Л.Долгор,У.Пагмасүрэн нарыг төрийн одон медалиар шагнуулахаар аймгийн ахмадын холбоонд материалыг хүргүүллээ.

Хэлтсийн бүх эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 660,0 мянган төгрөгийн шагнал олголоо.

Аймгийн ИТХ-н 2015 оны 01 сарын 22 өдрийн 02 тоот тогтоолын дагуу “Архигүй-Сүхбаатар” хөтөлбөрийн дагуу хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Аймгийн засаг даргын 2015 оны 04 сарын 22 өдрийн 06 тоот албан даалгаварын хүрээнд “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаа.

Эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа залуу боловсон хүчнийг урамшуулах үүднээс Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих төвөөс эрхлэн гаргасан “Сүхбаатар аймаг-Морь жилийн шилдэг 100 залуу” номонд Эрдэнэцагаан сумын ТУБ Т.Сүрэнханд,Түвшинширээ сумын ТУБ Л.Отгонцэнд нарыг оруулсан нь шилдэг залуучуудыгаа олон нийтэд суртчилах үйл ажиллагаа боллоо.

Мөн ТУБ Б.Батгэрэл,Т.Бямбажав нарыг Монголын Залуучуудын холбооны дээд шагнал “Тэргүүний залуу алтан медаль”-д тодорхойлоод байна.

           Ажилчин албан хаагчдын санаачлагаар байгуулсан“Дундын сан”-ийн хєрєнгийг хуримтлуулан түүнийг зарцуулах журмыг шинэчлэн батлав. Журмын дагуу“Дундын сан-аас ажилтан, албан хаагчдын амьдрах нөхцөлийг сайжруулахад зориулан тусламж, дэмжлэг үзүүлсэн.

Аймгийн засаг даргын 2015 оны 02 сарын 06-ны өдрийн А/15 тоот захирамжийн дагуу “Зөв монгол хүүхэд” бодлогын хэрэгжилтийг ханган үүднээс”Хүүхэд сонсох өдөр”ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 6 дугаар сард байгууллагын ажилтнуудын хүүхдийг хүлээн авч бэлэг, дурсгалын зүйл гардуулж аав ээжийнх нь ажлын өрөө, хийж гүйцэтгэдэг ажлын талаар танилцуулж 792,0 мянган төгрөгийн бэлэг дурсгалын зүйл олгов.

Untitled Untitled1

Албан хаагчдыг гадаад дотоодын амралт сувилалд амруулж,

Эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг зохион байгуулна.

2015 оны 1 дүгээр улиралд аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай захиалгат бүтээгдэхүүний дагуу аймгийн Цусны станц болон Улаан загалмайн хороотой хамтран “Донор”-ийн үйл ажиллагааг зохион байгуулж ,15 ажилтан албан хаагч хамрагдан 5,2-5,5 литр цус өгсөн нь хүнд амьдрал бэлэглэх эрхэм сайхан үйл хэрэг боллоо.

Untitled2 Untitled4

Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн нэг өрөөг бүрэн тохижуулсан ба албан хаагчид болон өндөр настангуудыг дараалал харгалзахгүйгээр хэвтэн эмчлүүлэх, гадуур истори нээлгэн эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж өгсөн байна.

2013 оноос эхлэн хэлтсийн байранд Чийрэгжүүлэлтийн өрөөг дундын хуримтлалаар бүрэн тохижуулсан нь хөдөлгөөний дутагдалаас урьдчлан сэргийлэх дасгал хөдөлгөөн хийх,эрүүл мэндээ сахин хамгаалахад чухал үр дүнгээ өгч байна. Эрүүл мэндийн самбарыг тогтмол шинэчлэн ажиллуулж байна.

Мөн аймгийн нийт албан хаагчдын дунд зохион байгуулдаг” Бямба” гараг бүрийн бүх нийтийн гүйлтэнд ажилтан албан хаагчдыг бүрэн хамруулж хамт олноороо идэвхитэй оролцож хэвшээд байна.

Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 5-р сарын 16-ны Бямба гарагийн өглөө өөрийн хэлтсийн нэрэмжит Бүх нийтийн кросс гүйлтийг зохион байгуулж үүнд 300 гаруй татвар төлөгч иргэд оролцсон бөгөөд уг арга хэмжээнд оролцсон бүх хүмүүсийг витаминжуулах ажил явуулсан нь татвар төлөгчдийн талархлыг хүлээж байлаа.

Untitled6 Untitled7

Ажилчдад эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх ажлын хүрээнд спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэн спорт, биеийн тамирын арга хэмжээнд идэвхитэй оролцуулах ажлыг зохион байгуулан ажиллав.

 

ТАТВАРЫН ХЭЛТЭС

Хэрэв татахыг хүсвэл энд дарна уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хэрэглэгч